1206 онд байгуулагдсан Монголын эзэнт улсын төрийн тусгаар тогтнол 17 дугаар зуунд алдагдсан бөгөөд энэ нь түүний дотоод байдал болон гадаад хүчин зүйлстэй салшгүй холбоотой юм. Дотоод улс төрийн байдлын хувьд Монгол улсын нэгдмэл байдал алдагдаж, Халх Монгол, Өмнөд Монгол, Ойрад буюу Баруун Монгол гэсэн хэсэгт хуваагдсан байв. Үүний зэрэгцээ Буриадууд Байгаль нуурын ар өврөөр нутаглаж, Халхын ноёдод татвар төлдөг байжээ. Монголчууд зүүн баруун гэж хуваагдах болсон нь газар нутгийн байршил, эрхлэх аж ахуйтайгаа холбоотойгоор тэртээ 11 дүгээр зууны үеэс ойн, талын гэж ялгагдах болсноо...