Төрийн Дуулал
Аливаа улсын эрхэм нэгэн бэлгэдэл нь төрийн дуулал байдаг. Эдүгээ төрийн ёслол үйлдэх болон тухайн улсыг хүндэтгэхэд төрийн дуулал нь эгшиглэдэг болой.
*Эртний Сайхан - Төрийн Найрын Магнай Дуу - Чингисийн Төрийн Дуулал
Монголчууд найр хуримыг тодорхой цагт тогтсон дуугаар эхэлж, төгсгөдөг уламжлалыг олон зууны турш сахиж иржээ. Энэ нь тухайн найр, хуримыг улам ч эмх цэгц, зохион байгуулалттай болгож өгдөг байна.
*БНМАУ-ын Төрийн Дуулал - 1923 он
Монголчуудын түүхийн туршид төрийн янз бүрийн дуулал байсан бөлгөө. Бид энэ удаа ХХ зуунд буй болсон төрийн дууллын талаар товч өгүүлье. 1923 оноос 1940-өөд оныг дуустал Монгол Улсын төрийн дуулал нь 1923 онд С.Буяннэмэхийн үг, Насанбатын ая “Монгол Интернационал” хэмээх дуу байв.
*БНМАУ-ын Сүлд Дуулал - 1950 он
1950 оны эхээр зохиолч Ц.Дамдинсүрэн үгийг нь, Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар аяыг нь зохиосон “БНМАУ-ын Сүлд Дуулал” бүтээгджээ. Эл дуу нь Монголын төрөөс албан ёсоор батлагдсан анхны сүлд дуулал байсан юм. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаар зарлигаар батлан, 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн орон даяар дуулуулж заншжээ.
*БНМАУ-ын Төрийн Дуулал - 1961 он
Урьдийн бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан ...
*Монгол Улсын Төрийн Дуулал - 1992 он
1992 оны Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлд :
1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
7. Төрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана.
- хэмээн заажээ.
*Монгол Улсын Төрийн Дуулал - 2006 он
Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс Байгуулуагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд дуулал шинэчлэхээр шийдэн зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулсанаар Монгол Улсын Төрийн Дуулал 2006 оны 7-р сарын 11-ээс шинэчлэгдлээ.
Төрийн тэргүүн ажлын хэсгийнхний зөвлөмжөөр Төрийн бэлгэ тэмдгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, ажлын хэсгийнхэн хувьсгалт улс, зовлонг тонилгох гэсэн үгийг хэт хуучирсан, утга санааны хувьд зохимжгүй гэж үзжээ. “Дайсны хөлд хэзээ ч орохгүй”, “Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж” гэсэн мөрүүдийг утга, агуулгын алдаатай гээд сольж. Төрийн дуулалд язгуур уламжлал, утга соёлоо бадруулах үүднээс нэг бадаг нэмсэн байна. Төрийн дуулал шинэчлэхэд зургаан Ардын уран зохиолч оролцжээ.






