Охид бүсгүйчүүдийг дамлан худалдаалах, улмаар хил давуулан биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Энэ төрлийн гэмт хэргийн арга хэлбэр улам бүр нарийсч зохион байгуулалтын чанартай болж байгаа нь хууль хяналтынхныг түгшээх болсон билээ. Хүн худалдаалах гэмт хэргийн золиосонд өртөн бие эрхтэн сэтгэл санаагаараа хохирч байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Хүн худалдаалах гэмт хэрэг улам бүр боловсронгуй болж зохион байгуулалтын чанартай болж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход улам бүр хүндрэлтэй болж байна гэсэн үг ...