2008-12-10
Алим: Tаны нас+17 нас

Тогтмол алим хэрэглэвэл Таны насыг 17 насаар уртасгаж бие организм тань залуужина. Английн Норич хотын хоол судлалын хүрээлэнгийн эрдэмтэд ийнхүү мэдээлж байна. Тэд алиманд нэгэн нийлмэл бүтцийг илрүүлсэн ба тэр нь зүрхний үйл ажиллагааг сэргээж цусны эргэлтийг сайжруулдаг ба дархлалын системийг сэргээдэг гэж тогтоогдсон байна. Энэхүү элементийг эпикатехин полифенол гэдэг ба тэр зүрх судасны системд сайнаар нөлөөлж цусны ханыг уян хатан болгодог гэнэ. Судалгааны явцад английн эрдэмтэд дараах зүйлийг илрүүлсэн байна: энэ бодис нь судасны хана хатуурах явцыг 21%-иар бууруулдаг байна. Судалгаанд сайн дураар хамрагдсан хүмүүст их хэмжээний алимны шүүс өгч байсан нь тэдний зүрх-судасны системийг сайжруулаад зогссонгүй тэдний бие организм наад тал нь 17 насаар залуужсан байна.

Бичсэн: nomikoz | цаг: 10:30 | ♥Мэдэхэд илүүдэхгүй♥
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


kiss kiss kiss kiss kiss
Бичсэн: хари (зочин) цаг: 20:07, 2009-01-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax