2008-12-07
Жин хасдаг таван супер хүнс




Усан үзэм.
Та урьд өмнө нь усан үзмийн дэглэм барьж үзсэн үү. Тэгвэл усан үзмийг ихээр хэрэглэх нь өөхийг хамгийн амархан хайлуул­даг гэсэн сонирхолтой судалгаа байдаг юм байна. Энэ судалгааг 2004 онд Калифорнийн Стриппс клиникт хийсэн аж. Судлаачид хүн усан үзэм, түүнээс гаргаж авсан нэмэлт бүтээг­дэхүүн, шүүс зэргийг хэрэглэх үеийн нөлөөг харьцуулан үзжээ. Судалгаа­гаар дээрх гурван бүтээг­дэхүүн гурвуулаа хүний жин хаса­хад эерэг нөлөө үзүүлдэг нь батлагд­сан бөгөөд үүн дотор цэвэр усан үзэм хамгийн сайн үр дүнтэй нь байжээ. Механизм нь яг нарийн тогтоогдоогүй боловч ямар ч байсан дээрх үр дүн гарсан байжээ. Даш­рамд хэлэхэд, усан үзэм нь хавдрын эсрэг үйлдэл­тэй лими­нойд, ликопин зэргийг агуулдаг бөгөөд улаан усан үзэм нь цусны тригли­церидийг бууруулдаг ач тустай юм байна.


Сардин. Сардин нь бүх цаг үед эрүүл мэндэд хамгийн ач тустай хүнс байсаар ирсэн бөгөөд жин хасахад ч бас тусалдаг. Юуны өмнө сардин нь уургаар баялаг хүнс болохоор цусан дахь саахарын хэмжээг тогтвор­жуулж, бодисын солилцоог эрчим­жүүл­дэг байна. Мөн Омега-3-аар баялаг бөгөөд зүрх судасны сис­темийг идэвхжүүлээд зогсохгүй оюун ухааныг сайжруулдаг аж.


Хулуу. Хулуу нь хүнсний ширхэг­лэгээр баялаг ба энэ нь биеийн жин­гээ хэвийн хэмжээнд байлгахад ач тустай бүтээгдэхүүн юм байна. Мөн хэрэглэхэд хамгийн хялбар хүнс юм.


Үхрийн мах. Мах нь нилдээ уураг тул жин хасахад сайн нөлөө үзүүлдэг байна. Учир нь уураг нь бодисын солилцоог идэвхжүүлж, удаан хуга­цаанд цадсан мэт мэдрэмжийг хүнд төрүүлдэг бөгөөд ингэснээр хэт их идэхээс сэргийлдэг байна. Мөн мах нь омега-3 тосны хүчлийг ихээр агуулдаг тул хүнд олон төрлийн ач тустай аж.


Ногоон цай. Байгалийн гаралтай жин хасагчийг нэрлэ гэвэл ногоон цайг хамгийн түрүүнд хэлэх хэрэгтэй. Учир нь ногоон цайнд антиоксидант ихээр агуулагддаг тул хавдраас сэргийлдэг төдийгүй, зүрх судас, хоол боловс­руулалтыг дэмждэг, мөн биеийн температур болон цусны чихрийг зохицуулж чаддаг гайхалтай бүтээгдэхүүн юм. Мөн бодисын солилцоо, өөх тосны исэлдэлтийг сайжруулснаар биеийн жинг буу­руулдаг байна. Харин энэ үр дүнг нь харахын тулд өдөр бүр уух хэрэгтэй юм байна. Судалгаагаар хүн өдөрт таван аяга ногоон цай ууснаар өөхөө хайлуулж болох аж. Нэмж хэлэхэд ногоон цайн дахь теанин нь хүнийг стрессээс гаргах чадалтай аж.
Бичсэн: nomikoz | цаг: 21:59 | ♥Мэдэхэд илүүдэхгүй♥
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax