2008-12-10
2008 оны дур булаам ээжүүд


2008 он дуусч, шинэ он гарах гэж байгаатай уялдан "Оны" гэсэн тодотголтой олон мэдээлэл эхнээсээ гарах боллоо. Энэ удаагийн дугаараар уншигч та бүхэнд "People" сэтгүүлээс гаргасан энэ онд үрийн зулай үнэрлэсэн хамгийн дур булаам ээжүүдийг танилцуулж байна.

Гвен Стефани: Рок Од
Дуучин бүсгүй хоёр дахь хүүхэд Зума Неста Рокийг хэвлийдээ тээж байхдаа урьдын адил хэв шинжээ хадгалсан загвартай хувцаслаж байв. Стефани жирэмсэн байхдаа амьтны арьсны өнгөтэй макси палааж, савхин хүрэм өмсдөг байжээ. Үүнээс гадна рок хөгжимд үнэнч ээж гэдгээ харуулсан тоног хэрэглэлийг гартаа зүүсэн байна.

Хэлли Берри: Калифорни охин
Оскарын шагналт жүжигчин бүсгүй жирэмсэн байхдаа макси палааж өмсөхөө мартсан бололтой. Тэрээр Нахла Ариела охиноо тээж байхдаа гудамжны загвараар хувцаслаж байжээ. Түүнчлэн Берригийн үс өмнөхөөсөө илүүтэйгээр буржгар хэв маягтай болсон байна. Жирэмсэн байх хугацаандаа Берри хүнд өнгөтэй палааж болон жинсэн өмд, савхин хүрэм, тахиний өнгөтэй ижил цүнхээр гангарч байв.




 

Женнифер Лопез: Дэгжин хувцаслагч
Лопез Мак болон Эммэ ихэр хүүхдүүдээ гэдсэндээ тээж байхдаа зураг дээрх загвартай хувцасаа гэртээ өмсдөггүй байсан болов уу. Хоёрдугаар сард болсон Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоуны үеэр дуучин бүсгүй Мадоннагийн хөтөлсөн "Gucci" болон Марчеса үдэшлэгт оролцсон юм. Энэ хоёр үдэшлэгт тэрээр хоёр янзын даашинзаар гангарсан байна. Энэ үед дуучин бүсгүй өндөр өсгийтэй гуталтай явжээ.

Жессика Алба: Гэнэн хонгор охин
Түүнийг дур булаам биш гэж хэн ч хэлэхгүй байх. Гэвч жүжигчин бүсгүй жирэмсэн үед ямар харагдажбайсныг та бүхэн хараагүй болов уу. Жессика Алба зургадугаар сард төрсөн Хонор Марие охиноо төрүүлэхийн өмнө бусдын адил л макси палааж өмсөж байв.

Николь Кидман: Сонгодог
Жүжигчин Николь Кидман Сандэй Розе охиноо хэвлийдээ тээж байхад түүний эргэн тойронд хов жив, цуу яриа их байсан юм. Тэрээр жирэмсэн гэдгээ нуухын тулд голчлон дошоо трапец хэлбэртэй даашинз өмсдөг байжээ. Кидман Америкийн Кантри хөгжмийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр "YSL"-ийн даашинз өмссөн байхдаа жирэмсэн гэдгээ анх олон нийтэд харуулсан байна.



Бичсэн: nomikoz | цаг: 10:14 | ♥Stars♥
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax